Цувралын чухал тав дахь тоглолт өнөөдөр болно
- 2020/10/31
Цувралын гурав дахь тоглолтонд С.Өрнүүнбилэг, лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүн нарын сайн тоглолтын ачаар ялалт байгуулсан SBL Хасын Хүлэгүүд баг өнгөрөгч цувралын дөрөвдэх тоглолтонд давуу байдлаа баталгаажуулах гэж талбайд гарсан ч тусыг эс олов. SBL Хасын Хүлэгүүд баг уламжлал ёсоор самбарт илүү тоглож, 47 удаа самбараас бөмбөг авсны 15 нь довтолгооных байв. Гэвч аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд багаас А.Тэмүүжин, М.Тэлмэн, О.Ууганбаяр нар онцгой байсан. Ялангуяа А.Тэмүүжин 26 оноо авч бүгд тоглогчдыг тэргүүлэн, тоглолтын шийдвэрлэх мөчид гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, багтаа тэргүүллийг авчирсан.
Эргэн гараанд гарч буй П.Болортулга таван хаалт гүйцэтгэж бүх тоглогчдыг тэргүүлсэн.



