Утасны дугаар – энэ бол зүгээр нэг тооны цуглуулга биш харин эерэг болон сөрөг энергийг өөртөө агуулж байдаг тоон код ажээ. Утасны дугаар нь амьдралын үйл явдалд нөлөөлж азгүйдлийг татаж эсвэл амжилт, мөнгийг дуудаж чаддаг хэмээн тоон утга судлаачид үздэг байна. Азтай болон азгүй тоо гэж байдаг, мөн амьдралын аль нэг салбарт аз дагуулдаг утасны дугаар ч байдаг аж.
Цаасан дээр өөрийн утасны дугаараа бичээд хооронд нь нэмээрэй. Жишээлбэл: 86886015=8+6+8+8+6+0+1+4=41=4+1=5. Тавын тоо нь энэ дугаарыг илэрхийлэх “голлох тоо” бөгөөд дээрх утасны дугаарын энергийг тодорхойлоход энэ тоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Тоо бүр өөрийн энергитэй хэдий ч утасны дугаарын цифр тус бүрийг бус харин нийлбэрээс гарсан “голлох тоо”-ны утгыг тайлж тухайн дугаар чухам ямар энерги татаж буйг мэдэх боломжтой.
1 – хүчтэй, амбицтай хүмүүсийн тоо. Ийм голлох тоотой утасны дугаараас ажил хэргийн уулзалт товлох, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээр хийх зэрэг үед итгэлтэйгээр залгаж болно. Бизнес эрхлэгч, албан тушаалаа ахиулахыг хүсэж буй хүмүүст тохиромжтой. Гэхдээ ажлыг бус гэр бүлээ чухалчилдаг хүмүүст тийм ч сайн тоо биш.
2 - нийтэч, эерэг хандлагатай хүмүүсийн азтай тоо. Энэ тоо нь хайр дурлал, найз нөхөд, ашигтай хамтын ажиллагаанд сайн тоо. Мөн худалдаа наймаа хийдэг хүмүүст ээлтэй байдаг байна. Ийм тоо бүхий утасны дугаарыг эзэмшдэг хүн нийтэч, харилцаа сайтай хүн байдаг бөгөөд түүнд өдөрт маш олон дуудлагууд ирдэг.
3 – энэ төрлийн тоо нь уран бүтээлч хүмүүст зохимжтой аж. Жүжигчин, зураач, хөгжимчин, зохиолч хүмүүст аз авчирдаг. Түүнчлэн энэ тоо эзэндээ өөрийн замыг олох, хувь заяаны дуудлагыг хүлээн авахад туслана. Мөн бүтээлч чадварыг хөгжүүлэх, байр сууриа олоход шаардлагатай хүмүүсийг татах чадварыг энэ тоо өөртөө агуулж байдаг.
4 – тогтвортой, найдвартай байдлыг билэгддэг. Албан байгууллага, аж ахуйн нэгжид азтай тоо юм. Хэрэглэгчдийг татах, ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах, санхүүгийн олз авчрах зэрэгт ээлтэй. Гэхдээ тэр бүх хүнд тохирох тоо биш аж. Зөвхөн хөдөлмөрч, хариуцлагатай хүмүүс ийм дугаар эзэмшвэл өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна.
5 – байнгын хөдөлгөөн, идэвхтэй байдлыг илтгэнэ. Аялагчид болон хувийн эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүст энэ тоо зориулагджээ. Энэ тоо санхүүгийн ашиг авчрахгүй, гэхдээ хөнгөн байдал, эерэг хандлага, аялалын аз одыг танд бэлэглэх болно.
6 – гэрийн тав тух, гэр бүл, үр хүүхэдээ бүхнээс дээгүүр тавьдаг хүмүүст энэ тоо ээлтэй. Хайраа олох, бат бэх холбоо үүсгэх болон гэр бүлээ бэхжүүлэхэд энэ тоо тусалдаг. Түүнчлэн 6-ийн тоо нь сайхан бүхний билэгдэл болдог тул гоо сайхан, үсчин, загварын агентлагт ажилладаг хүмүүст маш тохиромжтой.
7 - долоогийн тоог агуулсан утасны дугаар “нууцлаг” байдлыг илэрхийлдэг. Гүн ухаантан, сэтгэгч, зохиолч нарт таатай тоо юм. Идэвхтэй, нийтэч хүмүүст тохирдоггүй.
8 – материаллаг баялгыг дууддаг. Ажил хэрэгч бизнесмен хүмүүст төгс тохирно. Хэрэв та эд хөрөнгөө нэмэгдүүлэхийг хүсвэл голлох тоо нь 8 байх утасны дугаарыг сонгоорой.
9 – энэ тоо тусч хүмүүст тохирдог. Энэ тоо нь зөвхөн бусдад тулгарсан асуудал, бэрхшээлийг ойлгон, тэдэнд туслахаар ирдэг хүмүүст л аз авчирдаг байна.