Заал бүртгэх
Улаанбаатар

Үйлчилгээний журам

Нэг. Нийтлэг үндэслэл
  1. Энэхүү журам нь EZAAL.MN вэб-сайтыг ашиглан спортын заал, талбай цахимаар захиалах, дугуйлан, секцэд бүртгүүлэх, тухайн сайтыг ашиглахтай холбоотой заал түрээслүүлэгч болон түрээслэгчийн харилцааг зохицуулна.
  2.   Түрээслүүлэгч талын хүсэлтийг харгалзан EZAAL.MN сайтын хэрэглээтэй холбоотой гэрээ байгуулан ажиллана.
  3. Заал, талбай түрээслэх хүсэлтэй хувь хүн, байгууллага EZAAL.MN сайтад хувийн бүртгэл нээн үйлчлүүлнэ.
Хоёр. Заал, талбай түрээслүүлэгч
  1. EZAAL.MN сайтад байршуулах заал, талбай, сургалтын төлбөрийн цагийн үнэлгээ болон цагийн хуваарийг түрээслүүлэгч/сургалт зохион байгуулагч тал тодорхойлно.
  2. Түрээслүүлэгч нь EZAAL.MN сайтад баталгаажсан захиалгыг цуцлах, давхардуулан захиалга авах эрхгүй.
  3. Түрээслүүлэгч түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр захиалгын цагийн өөрчлөх эрхгүй.
  4. Түрээслүүлэгч цахим захиалгын сайтад байршуулсан төлбөр болон цагийн хуваарийг баталгаажаагүй захиалгуудын хувьд өөрчлөх, шинэчлэх эрхтэй.
  5. Түрээслүүлэгч нэгэнт баталгаажсан захиалгын үнийг өөрчлөх, нэмэлт төлбөр шаардах эрхгүй.
  6. Түрээслүүлэгч EZAAL.MN сайтад заал, талбайн нөхцөл, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага, заал талбай ашиглалттай холбоотой дотоод дүрэм журам, спорт барилга байгууламжийн хаяг байршил, заал талбайн менежертэй холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөх үүрэгтэй.
  7. Түрээслүүлэгчийн оруулсан аливаа мэдээлэлд ямар нэг өөрчлөлт гарсан тохиолдолд тухай бүр EZAAL.MN сайтын мэдээллийн ажилтанд хандан зохих өөрчлөлт, шинэчлэлтүүдийг шийдвэрлүүлнэ.
  8. Түрээслүүлэгч нь баталгаажсан захиалгын цагийг баримталж, түрээслэгчид спортоор хичээллэх заал, талбайг тухайн цагт бэлтгэсэн байх, байгууламжийн нөхцөлд тусгасан спортын хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.
Гурав. Заал, талбай захиалагч/түрээслэгч
  1. Түрээслэгчийн цахимаар хийсэн захиалга холбогдох төлбөрийг төлсөнөөр бүрэн баталгаажна.
  2. Түрээслэгч захиалгаа цуцлах тохиолдолд захиалгын цагаас хамгийн багадаа ..... цагийн өмнө түрээслүүлэгч талд утсаар/албан ёсоор мэдэгдсэнээр төлбөрийг .... хувь буцаан олгоно. Хэрэв энэхүү тогтоосон цагт захиалга цуцлах талаар мэдэгдээгүй, захиалсан цагтаа заал, талбайг ашиглаагүй тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй болно.
  3. Түрээслэгч EZAAL.MN-тай хамтран ажиллагч байгууллагуудын байршуулсан спорт заал, талбайн мэдээлэлтэй бүрэн танилцаж цаг зав, нөхцөл боломжоо харгалзан сонголтоо зөв хийж захиалга өгнө.
  4. Түрээслэгч цахимаар захиалж баталгаажуулсан цагийн хуваариа баримтлах үүрэгтэй.
  5. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс спорт байгууламжийн нөхцөлд тусгаснаас өөр нэмэлт нөхцөл, спортын хэрэгсэл тоног төхөөрөмж шаардах хүндрэл учруулахгүй байх үүрэгтэй.
  6. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн заал, талбай түрээслүүлэхтэй холбоотой дотоод дүрэм, журамтай танилцаж дагаж мөрдөх үүрэгтэй.

Location for : Listing Title